UncategorizedЦаг үе

Н.Тавинбэх: 12 дугаар сарын төлбөрт 11 дүгээр сарынх тодорхой хэмжээгээр нэмэгдсэн

2021 нэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс иргэдийн утсанд эрчим хүчний хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл нь ирж буй. Гэвч цахилгааны төлбөр өмнөх саруудаас хоёр дахин бүр зарим тохиолдолд зургаа дахин их гарсан байгааг иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлж, дургүйцлээ илэрхийлээд буй. Мөн үүнийг Засгийн газар айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгааны төлбөрийг тэглэсэн гэж байгаа ч, угтаа өмнөх сараас өндөр төлбөр тавьж зөрүүг нь авах замаар чөлөөлөлт хийхгүй байхаар шийдсэн тухай хардалт, шүүмжлэл яваад байгаа юм. Тэгвэл цахилгааны төлбөр огцом өндөр гарч буйтай холбоотойгоор Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өөрийн фэйсбүүк хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр “…12 дугаар сарын цахилгааны төлбөрт 11 дүгээр сарын төлбөр тодорхой хэмжээгээр байгаа шүү…” хэмээсэн байна. Улмаар цахилгааны төлбөр боддог аргачлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. 

О.Ууган-Эрдэнэ /Bossnews/

Boss
the authorBoss