Цаг үе

Нийслэлд хөл хориог дахин чангатгаж, хугацааг нь сунгана

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр нийслэл хотод тэг зогсолт хийх саналаа Ерөнхий сайдад уламжилсан талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан. Тэгвэл энэхүү санал ажил хэрэг болох шатандаа оржээ. Тэгэхдээ шууд тэг зогсолт хийхгүй бөгөөд ХӨЛ ХОРИОГ УЛАМ ЧАНГАРУУЛЖ, ХУГАЦААГ СУНГАХААР БОЛСОН БАЙНА. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио үргэлжилж, иргэдийн болон автомашины зорчих хөдөлгөөнийг үлэмж бууруулах арга хэмжээ авахаар болсон аж. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд өглөө эртлэн хуралдсан мэдээлэл байна. Түүгээр яригдсан нэг чухал асуудал нь хөл хориог үргэлжлүүлж, Lockdown буюу гэр гэртээ байх, хүнсний дэлгүүр, нийтийн тээвэр, такси болон одоо ажиллаж буй зарим чиг үүргийн байгууллагуудыг зогсоож магадгүй байна. Харин энэ хугацаанд нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулах бололтой. иргэдийг шинжилгээнд хамруулах болон зарим төрлийн үйлчилгээг хааж байгаатай холбоотойгоор  хоол хүнс, түлш… зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлийг нь өрх бүрт хүргэж өгөх ажилд нийслэлийн төрийн захиргаа, харьяа газрууд, төрийн байгууллагын ажилтан албан хаагчдыг дайчлахаар төлөвлөжээ. Бүр зарим төрийн байгууллагуудаас дээрх дайчилгаанд ажиллах боломжтой албан хаагчдын нэрийг  нь авч эхэлсэн хэмээн эх сурвалж өгүүллээ. 

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss