гадаад мэдээ

Уриалсан жагсаал нь халдлага болж, Д.Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгчөөр нэрлэгдлээ

Сонгуулийн   үр   дүн,   ялагдалаа   хүлээн   зөвшөөрөхгүй   гэсэн   АНУ-ын   ерөнхийлөгч   Доналд   Трампын   зохион   байгуулсан   цуглаанд   оролцогчид   эмх   замбараагүй   байдал   үүсгэн,   Капитол   руу   халдан   үймээн   дэгдээжээ.

Ийнхүү   эмх   замбараагүй   байдал   үргэлжилж,   Конгрессын   хэвийн   үйл   ажиллагаа   тасалдах   нөхцөл   үүссэн   тул   АНУ-ын   Дотоодын   цэргийн   алба   хаагчид   эмх   журмыг   сахиулахаар   нийслэл   Вашигтонд   иржээ.   

Мөн   Виржиния,   Мэрилэнд   мужийн   захирагч   нар   ч   гэсэн   шийдвэр   гарган   тус   тусын   мужийн   Дотоодын   цэргийн   алба   хаагчдыг   Вашингтонд   хүч   нэмэгдүүлэхээр   илгээсэн   байна.   

Жагсагчид   Капитолд   халдан,   дотогш   нэвтэрч   Конгрессын   хуралдааны   үйл   явцыг   тасалдуулсан   боловч   дотоодын   цэргийнхэн   эмх   журмыг   тогтоож,   аюулгүй   байдлыг   хангав.   

Харамсалтай   нь   жагсагчдын   нэг   хамгаалалтын   ажилтанд   буудуулсны   улмаас   амиа   алдсан   гэж   The   Guardian   мэдээллээ.   Энэхүү   эмх   замбараагүй   байдлын   дараа   Д.Трамп   АНУ-ын   түүхэн   дэх   хамгийн   муу   Ерөнхийлөгч   гэсэн   нэр   хүртсэн   бол,   Америкийн   сонгуулийн   үр   дүнг   яаралтай   баталгаажуулах   асуудлыг   хөндөх   нь   зүйтэй   гэж   Төлөөлөгчдийн   Танхимийн   Нэнси   Пелоси   мэдэгджээ.   

С.Баяр   /Bossnews/

Boss
the authorBoss