улс төр

ЭШЛЭЛ: Ерөнхийлөгч Х.БАТТУЛГЫН талаар С.ЭРДЭНЭ юу хэлэв

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын удирдлагын эрхийг УИХ-ын гишүүн Ц.Туваанаас эргүүлэн авснаа мэдэгдээд удаагүй байгаа. Хуучин байрандаа төвхнөж, шинэ тамга барьсан С.Эрдэнэ мягмар гарагт /2020.01.05/ “Улаанбал” ярилцлагад оролцох үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ардчилсан намын  өнөөгийн зөрчлийн гол  шалтгаан хэмээгээд түүнтэй холбоотой хэд хэдэн зүйлийг хэлэв.  Тэрбээр:  

  • У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг манай нам УИХ-д оруулж, санал хураалт явуулахад Ардчилсан намын гурван гишүүн эсрэг санал өгч, урвасан. ТЭР ГУРАВТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЧИГЛЭЛ ӨГСӨН ЮМ БИЛЭЭ. Түүнийг нотлох маш олон үйл явдал болж, өнөөдөр тэр гурав тендерээр шагнуулж, гадаадад Элчин сайд болох шагналаа хүртээд байж байна. 
  • Х.Баттулга гэдэг хүнийг Ардчилсан намаас ямар нэг өрсөлдөгчгүйгээр, шууд лифтэнд суулгаад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийн тулд Ц.Туваан 10 дугаар их хурлыг хойшлуулсан. 
  • Өнөөдөр Монгол Улсын шүүхийн томилгоог хэн хариуцаж байна? Ерөнхийлөгч хариуцаж байна. УДШ-ийн иргэний танхимд үүрэг чиглэл өгөх чадалтай хүн хэн байгаа вэ? Нэг л хүн байгаа. Нууж хаагаад яах юм. Х.БАТТУЛГА гэдэг хүн УДШ-ийн бүртгэлд намын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн дүрмийн  бус бүртгэл хийлгүүлж,  Ц.ТУВААНЫГ БИЧҮҮЛСЭН.  
  • Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн ч нэр дэвших эрхтэй. Тэр нь Х.Баттулга байна уу, Лодой байна уу хамаагүй. Энэ нам чинь Ардчилсан нам ш дээ. Яахаараа заавал нэг хүнийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэхийн тулд намын дүрэмд өөрчлөлт оруулдаг юм. 
  • 2017 онд Ардчилсан намын одоогийн дүрэм дөнгөж батлагдаад, тухайн үед нам дотроо таван хүн Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдсөнш дээ. ТЭР ТАВЫН НЭГ НЬ  ӨНӨӨГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА. Энэ хүн өөрөө өрсөлдөөд хамгийн олон гишүүний санал аваад, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа биз дээ. 
  • Х.Баттулга намын дүрмийн дагуу нэр дэвшээд өрсөлдвөл бүтэхгүй юм байна гээд намын дүрэмд өөрчлөлт оруулчихсан уу, эсвэл тэр хүнд сайн хүн болох гэсэн өөр хэн нэгэн хийчихсэн үү. Мэдэхгүйшд. 
  • Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахиад нэр дэвшихийг хэн ч эсэргүүцээгүй. Яагаад хулгайгаар намын дүрэмд заалт оруулж ирж байгаа юм бэ. 

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss