Boss News > Эдийн засаг > LV брэндийн шинэ унадаг дугуй 22 мянган евро буюу 76.6 сая төгрөгөөр худалдаанд гарлаа
LV брэндийн шинэ унадаг дугуй 22 мянган евро буюу 76.6 сая төгрөгөөр худалдаанд гарлаа
Boss2021-01-09
posted on
Францын тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэнд “Maison Tamboite”-тай хамтран ретро загвар бүхий унадаг дугуй худалдаанд гаргалаа.
Эдгээр унадаг дугуйг ган, арьс, шир, мод ашиглан зөвхөн гараар урласан байна. Одоогоор хоёр загвар, дөрвөн өнгийн сонголттойгоор худалдаанд гараад буй юм. Түүнчлэн LED гэрэл, хурд хэмжигчтэй, суудал доороо доргионы хамгаалалттай, хийгүй дугуй ашигласан гэдгээрээ онцлог юм байна. Энэхүү унадаг дугуйг 22 мянган еврогоор худалдах ажээ. Энэ нь монгол төгрөгөөр 76.6 сая орчим болох юм.
С.Баяр /Bossnews/
Boss