Цаг үе

Баримт 3: ШШГЕГ-ын дарга Д.Загджавын тушаалаар 359,900,000 төгрөгөөр жийп худалдан авчээ

2017 онд Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж 0101 УНҮ дугаартай шинэ загварын, бүрэн тоноглосон LEXUS-570 жийп хөлөглөн, олон нийтийн дургүйцлийг хүргээд байлаа. Тухайн үед Ц.Нямдорж сайдыг 360,000,000 /гурван зуун жаран сая/ төгрөгийн үнэ бүхий тансаг машинаар унаажуулсан “хэргийн эзэн”-ээр Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ерөнхий газар тодорч байв.  

Олон нийтийн шүүмжлэлээс болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг машиныг буцааж өгөхийг сайд асан Ц.Нямдоржид үүрэг болгон улмаар ШШГЕГ-руу буцааж байсан түүхтэй. 

Тэгвэл ШШГЕГ-руу чиглэх жийпний “жим” үргэлжилсээр байна. 

ШШГЕГ-ыын дарга Д.Загджавын тушаалаар Land Cruiser-200, LEXUS-570 машинуудыг шинэ он гарахаас
долоо хоногийн өмнө худалдан авчээ

Тодруулбал, тус газрын дарга Д.Загджав шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө туулах чадвар сайтай хоёр ч жийп худалдан авахыг ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаад даалгажээ.

Ингээд 2020 оны 12 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд ШШГЕГ-аас 359,900,000 /гурван зуун тавин есөн сая есөн зуун мянга/-н төгрөгийг “Монбаг” ХХК-ийн данс руу шилжүүлсэн баримт байна. Зарлагын баримтыг задалбал LAND CRUISER-200 автомашин нэг ширхгийн үнэ 179,500,000, LEXUS-570 автомашин нэг ширхгийн 179,800,000 төгрөгөөр ШШГЕГ худалдаж авсан гэсэн үг. 

Улмаар автомашинуудыг 2020.12.17-ны өдөр хүлээлгэн өгөхийг гэрээнд тусгасан байжээ. ШШГЕГ-т хоёр ч жийп нийлүүлэх тендерт ялалт байгуулсан А.Батбаяр захиралтай “Монбаг” ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд ашгийн төлөө бус аж ахуйн нэгж гэж бүртгүүлжээ.  

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss

6 Comments

  • Энэ улстөрч ухаантай юмнаасаа салж чаддаггүй юм уу

  • Монголыг сорон шимэгчдийн толгойлогч гэдгээ үзүүлж байна даа. Хэдэн ажилтнууддаа цалинг нэмж чадахгүй байж яадаг хүнийг ерөнхий сайд тавиад байх даа яахав дээ. Адилхан Монголын буянаар туйлагч.

  • Өнөөх гайхал чинь шүү дээ Лүнгийн замыг яалаа муу арваалж

  • XAH UULiH zagdjav shuude han uulin hamg gazarg zarj dyycgacn geed ng hecg shuurcen ng hecg ded caid hiicn darga uh hiicn hun ene XOBD iinhon yuhaarai iim zevuun bdg um be

  • Угаасаа Хан-уул дүүргийн засаг дарга байхдаа хөгийн дээрэлхүү ярвайсан их зантай хүн муутай луйварчин л байсан шдээ ингэж явахаас. мөнгө идэхдээ ичихгүй

Comments are closed.