Өчигдрийн байдлаар манай улсад коронавирусийн 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрээс нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч аж.
Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрсэн бол 19 тохиолдол нь шинээр үүссэн голомт буюу Баянгол дүүргийн зургадугаар хорооны 67 дугаар байр, 12 дугаар байранд амьдардаг хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээгээр найман хүнээс вирус илэрсэн байна. Мөн “Мөнххада” компанийн нэг ажилтан, түүний гэр бүлийн дөрвөн хүнээс вирус илэрчээ. “Ачтан элит клиник” эмнэлгийн ажилтан, нэг гэр бүлийн хавьтлуудын шинжилгээнд Covid-19 илэрсэн бөгөөд энэ хүн нь “Сонгдо” эмнэлэгт лабораторийн эмчээр ажилладаг хүн байжээ. Бусад тохиолдол нь гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. “Сонгдо” эмнэлэгт хавьтал байгаа учраас эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч гээд 160 хүний шинжилгээ авсан байна.
101 НАСТАЙ ХҮН COVID-19 ХАЛДВАР АВЧ, ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 603 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 929 болж, сүүлийн 24 цагт таван хүн эдгэрсэн. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1429 болсон. Үүнээс эдгэрсэн 896 хүн буюу 62.7 хувь нь эдгэрсэн байна.
Биеийн байдал маш хүнд хоёр , хүнд 13, хүндэвтэр 127, хөнгөн 380 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 263 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн төв эмнэлэгт 204 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон хүн эмчлүүлж байгаа бол . Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 48 хүн эмчлүүлж буй. Цэргийн төв эмнэлэгт 101 настай хүн Covid-19 халдвар авч, эмчлүүлж байна.
О. Ууган-Эрдэнэ /Bossnews/