Эдийн засаг

ЗГХЭГ: “Оюу Толгой” төслийг зогсоох санал гаргаагүй

“Оюу Толгой” төслийг зогсоох санал гаргаагүй, гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилнэ гэж ЗГХЭГ-ын дэд дарга мэдээллээ.

Үүний дараа “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 1.29 хувиар буурч, 15.33 канад доллар болоод байна.

“Оюу Толгой” төслийн далд уурхай ашиглалтад орсноор дэлхийд дөрөвдүгээрт орох хэмжээний том уурхай болохоор байгаа ч хөрөнгө оруулагчидтай тохиролцож, Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Засгийн газрын ажлын хэсэг яриа хэлэлцээ хийж байна гэдгийг ЗГХЭГ-ын дэд дарга мэдээлсэн юм.

Харин “Rio Tinto” компанийн хувьд лхагва гарагт Лондоны Хөрөнгийн биржид хувьцааны ханш нь 2.19 хувиар буурчээ. Пүрэв гарагт Австралийн Хөрөнгийн биржийн арилжаа эхэлснээс хойш нэг гаруй хувиар буураад байна.

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss