Онцлохулс төр

Томилгоо: Б.Батдаваа Үндэсний статистикийн хороон дарга болно

Ирэх долоо хоногоос Үндэсний статистикийн  хорооны даргыг  томилох  асуудлыг  парламентаар  хэлэлцэх гэж байна.  2020 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдахад  тус  хорооны даргаар ажиллаж байсан  А. Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон билээ.  

Түүнээс хойш  тус  агентлагийн даргаар  хэн томилогдох тухай хэд хэдэн  хувилбар яригдаж байв.  УИХ-ын  гишүүн асан Ц. Цогзолмаагийн нэр идэвхтэй яригдсан  ч тэрбээр  УИХ-ын  даргын зөвлөх болсноор нэр  нь  татагдсан.  Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр Монголбанкны  Судалгаа,  статистикийн газрын  захирал Б.Батдавааг  Үндэсний статистикийн  хорооны даргаар  томилохоор  болжээ. Ирэх долоо хоногт холбогдох Байнгын  хороо болон  УИХ-ын  нэгдсэн чуулганаар уг томилгоог хэлэлцэн албажуулах юм.  

Ажлын туршлага: 

  • Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч 2007-2008
  • Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер 2008-2011
  • Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер 2011-2013
  • Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал 2013-2016
  • Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал 2016-2016
  • Монголбанк, Зах зээлийн газрын захирал 2016-2017
  • Монголбанк, Судалгаа, статистикийн газрын захирал 2019 оноос 

Боловсрол, мэргэжил

  • Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр 2002-2007
  • Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр 2011-2012
  • Chartered Financial Analyst (CFA) Charterholder 2019 оны 9-р сар 

Т.Цэлмэг  /Bossnews/

Boss
the authorBoss