Цаг үе

1 дүгээр эмнэлэг ковидын халдвар бүртгэгдсэн дараагийн эмнэлэг боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.1.17/ Covid-19-т халдварын талаарх цаг үеийн мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт таван тохиолдол шинээр бүртгэгдэж, 38 хүн эдгэрсэн байна.   Улсын нийт халдварын тоо 1517 болсноос 947 нь эдгэрээд байна. “Өчигдөр /2020.1.16/ нийт 15300 хүнд шинжилгээ хийснээс таван хүнд вирус илэрсэн. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүнд илэрсэн. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-т нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд Covid-19 илэрсэн. Энэ хүний биеийн байдал нь хүнд байна. УНТЭ тус өвчтөнийг тусгаарлан авч шинилжгээ хийсэн бөгөөд тандалт судалгаа үргэлжилж байна. 

Г.Баяр  /Bossnews/

Boss
the authorBoss