улс төр

Д.Тогтохсүрэн: Өрх бүрт ₮1 саяыг өгөх асуудлыг МАН-ын бүлэг судлах хэрэгтэй гэж үзсэн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцжээ.  Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь судлах хэрэгтэй гэж  үзсэн байна.   

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар  “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг МАН-ын  бүлэг хэлэлцээд,  нухацтай авч үзэн, судлах хэрэгтэй гэж үзсэн.  Яг өнөөдөр  бүлэг дэмжсэн, дэмжээгүй талаар шийдвэр гаргаагүй. Эдийн засгийн хувьд тийм  бололцоо бий юу гэдэгт  Засгийн газрын саналыг авч ярилцах хэрэгтэй байна. Хоёрдугаарт оффшортой холбоотой асуудал бий. Үнэхээр оффшор бүсээс мөнгө орж ирж үү гэдгийг асууж тодруулах хэрэгтэй. Мөн  эрх  зүйн  хүрээндээ асуудлыг  авч үзэх  ёстой юм байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч ийм тогтоолын төсөл  өргөн  барьж хэлэлцэх  боломж бий юу гэдгийг авч хэлэлцэнэ”  гэв.  

Г.Баяр /Bossnews/

Boss
the authorBoss