улс төр

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдаа яаралтай томилох шаардлагатай байгаа учраас нэг цагийн завсарлага өгсөн юм. Завсарлагын хугацаа дуусч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.9 хувь нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. 

Ингэснээр тэрбээр Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд нарын  нэг боллоо. 

Тодруулбал, П.Гэндэн 37 настайдаа, Ю.Цэдэнбал 36 настайдаа, Ц.Элбэгдорж 35 настайдаа, Р.Амаржаргал 37 настайдаа, М.Энхсайхан 41 настайдаа Ерөнхий сайдаар томилогдож байсан бол Л.Оюун-Эрдэнэ 41 настайдаа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдлоо.  

Т. Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss