Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гол худалдан авагчид “Millennial” буюу “Шинэ мянганыхан” болоод байна. Үүнийг дагаад тансаг сууцны зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөж эхлээд байгаа юм.
АНУ-д 2020 онд амины орон сууц худалдаж хүмүүсийн ихэнх нь буюу 38 хувь нь 1981-1996 оныхон хооронд төрсөн хүмүүс бүрдүүлсэн байна. “Шинэ мянганыхан” нийт насны бүлэг дундаа хамгийн өндөр орлоготойд тооцогдож байгаа ажээ.
Цар тахлын улмаас хүмүүс зайнаас ажиллаж байгаатай холбоотойгоор хотын төвлөрлөөс хол, байгальд ойр байрлалыг хүмүүс сонгох болсон байна. Том цэцэрлэгтэй, талбай томтой байхаас гадна эрчим хүчинд хэмнэлттэй, газрын гүний дулааны системтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан, цахилгаан автомашины цэнэглэх станцтай эсэхэд илүү анхаарч байгаа юм. Энэ нь эргээд нийлүүлэлт талын сорилтууд бий болгоод байгаа аж.
Үүнийг дагаад тансаг зэрэглэлийн сууцны үнэ ирэх гурван жилд өсөх төлөвтэй байгааг “Sotheby’s”-ийн 12 дугаар сард явуулсан судалгаа онцолсон байна. Хэдий тийм боловч цар тахлын улмаас тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа үед 2021 оны эхний хагаст эрэлт тааруу байх төлөвтэй байна.
Г.Баяр /Bossnews/