Цаг үе

Нийслэлд хөл хорио тогтоох талаар яг одоо хэлэлцэж байна

Улсын Онцгой комисс өчгдөр цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн.

УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан ба уг саналтай холбогдох тооцоо төлөвлөлтүүдийг гарган, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Өчигдрийн байдлаар 18 хүнээс халдвар нэмж илэрч нийт батлагдсан тохиолдол 1832 болоод байгаа билээ. Үүний нэг нь эмнэлгийн ажилтан бол дотоодын голомтод 17 илэрсэн. Ингээд дотоодын халдварын тоо 1323 болсон ба 448 хүн эмчлэгдэж байна хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн өнөөдрийн байдлаар халдварын идэвхтэй 19 голомт байгаа ба нийслэлийн хэмжээнд 30 байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss