улс төр

ГЕГ 90 гаруй сая төгрөгөөр энгэрийн тэмдэг, үнэмлэхний хавтас худалдан авчээ

165 сая төгрөгөөр зангиа худалдаж авч, нийгэмд сенсаац тариад байсан Гаалийн ерөнхий газрын ээлжит нэгэн шилэн дансны гүйлгээ ил боллоо. Тодруулбал, тус байгууллагын шилэн дансанд байршуулсан мэдээллээс харвал 48.8 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг худалдан авсан бол 41.8 сая төгрөгөөр үнэмлэхний хавтас худалдан авчээ.  Гаалийн ерөнхий газар 2020 оны долдугаар сард “Цэц Тэнгэр” ХХК-д нийтдээ 90 гаруй сая төгрөгийг шилжүүлж, энгэрийн тэмдэг, үнэмлэхний хавтас захиалсан байна. 

Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахлын улмаас улс орны эдийн засаг сульдаж, хүндхэн байгаа тул бүхий л төрийн байгууллагыг тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн. Гэвч Засгийн газрын харьяа агентлаг болох Гаалийн ерөнхий газар 2020 онд 165 сая төгрөгөөр зангиа худалдан авсан бол 90 гаруй сая төгрөгөөр энгэрийн тэмдэг, үнэмлэхний хавтас худалдан авсан байна. 

Б.Тэмүүлэн \bossnews\

Boss
the authorBoss