гадаад мэдээ

2021 онд тансаг зэрэглэгийн аялал жуулчлалын салбар ашигтай байна

Аялал, жуулчлалын салбарын тансаг сегмент 2021 онд бусад салбаруудаас илүү өсөлттэй байх төлөвтэй байна гэж судалгаа, хөрөнгө оруулалтын “AllianceBernstein” компани мэдээллээ. Ялангуяа АНУ-д эрс нэмэгдэх төлөвтэй байна. 

Цар тахлын үед тус улсын өндөр орлоготой хүн амын бүлгийн хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн нь үүнд нөлөөлөхөөр байгаа аж. Жилд 100 мянган ам.доллароос дээш орлоготой америкчуудын дөрөвний гурав нь 2021 онд аялахаар төлөвлөж байгааг судалгаа харуулжээ. Түүнчлэн аялал, жуулчлалын өндөр зэрэглэлийн сегмент 2020-2024 онд 213 тэрбум ам.доллар болж өснө гэж судалгаа, шинжилгээний “Technavio” компани тооцоолсон байна. Тооцооллоор энэхүү зах зээл жилд дөрвөн хувиар өсөх төлөвтэй байгаа аж.

Харин зардал өндөртэйд тооцогддог бизнес аялал, жуулчлал цар тахлын өмнөх түвшинд хүрэхэд илүү хугацаа шаардахаар байна. Технологийн дэвшлийн нөлөөгөөр энэ төрлийн аялал, жуулчлалын хэрэгцээ буурч байгааг зах зээлийн ажиглагчид онцолж байгаа юм. 

О.Ууган-Эрдэнэ /Bossnews/

Boss
the authorBoss