Цаг үе

689 шинэ тохиолдол батлагдаж, нэг хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд 12 мянга орчим хүнээс шинжилгээ авахад 689 тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан байна. Батлагдсан тохиолдлын 618 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 68 тохиолдол орон нутагт бүртгэгджээ.

Ингэснээр улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 8875 тохиолдол болсон бол нас барсан хүний тоо 20 болжээ.

Г.Баяр \Bossnews\

Boss
the authorBoss