“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын дутуу гүйцэтгэлтэй барилгын мэдээлэл хүргэж байна
Монгол Улсын Хөгжлийн банк чанаргүй зээлийн өрөнд шилжүүлж авсан 93 үл хөдлөх хөрөнгөөс “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын В зоне хэсгийн дутуу гүйцэтгэлтэй 7 блок орон сууц, 2 блок үйлчилгээ, 1 блок авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хүргэж байна.
Дутуу гүйцэтгэлтэй барилгыг худалдан авах саналыг https://www.dbm.mn/realestate/real_estate хаягаар нээлттэй авч байна. Дээрх барилгуудыг тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад санал болгож байгаа бөгөөд төслийг дуусгаж өөрсдийн зардлаа нэмж худалдан борлуулах боломжтой юм.
Монгол Улсын Хөгжлийн банк чанаргүй зээлийн өрөнд шилжүүлж авсан 93 үл хөдлөх хөрөнгөөс 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 10 орон сууц, 1 үйлчилгээ, 14 авто зогсоолын зориулалттай нийт 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудас болон 8502-0513 утсаар аваарай.