гадаад мэдээОнцлох

Франц улс цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй цагаагчдад иргэншил олгож байна

Францын Дотоод хэргийн яам КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэн тэргүүн эгнээнд ажиллаж буй цагаачдыг иргэний харьяаллаар шагнаж байна. Энэ санаачилгыг өнгөрсөн есдүгээр сард анх олон нийтэд зарласнаас хойш нийт 2,890 цагаач иргэн Францын иргэншилд багтах хүсэлтээ гаргажээ. 

Одоогийн байдлаар 74 хүн албан ёсоор Францын иргэншил авч, 693 хүний зөвшөөрөл эцсийн шатандаа явна гэж мэдэгдсэн байна. Тэдний дунд эрүүл мэндийн байгууллага, хүүхэд харах үйлчилгээ, цэвэрлэгээ, дэлгүүрт ажилладаг хүмүүст багтсан аж. 

Францын цагаач иргэдийн тоо 6.4 саяд хүрсэн ба энгийн нөхцөлд иргэншил авахын тулд тус улсад тасралтгүй таван жил амьдарч,  тогтвортой орлоготой болсон байхыг шаарддаг гэнэ. Харин одоо цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй цагаачид Франц улсад хоёр жил амьдарсан байхад л иргэншил авах хүсэлт гаргаж болно гэжээ. 

Дашрамд дурдахад, дэлхий нийтийн хэмжээнд цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байгаа бөгөөд олон мянган эмч, сувилагч КОВИД-19 өвчний улмаас амиа алдсаар байгаа юм. 

Франц улс нь хувьд цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн 10 улсын нэг билээ. Нийт 2.5 сая хүн коронавирусийн халдвар авснаас 62 мянган хүн нас баржээ. 

Boss
the authorBoss