Цаг үе

Б.Ууганбаяр: МИАТ компанийн Сөүл рүү хийсэн карго нислэгээр 34 иргэн эх орондоо ирсэн

МИАТ компани өчигдөр Сөүл рүү карго нислэг үйлдсэн. Тус нислэгээр БНСУ-аас манай улсын 34 иргэн эх орондоо ирсэн болохыг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfa0175a1e9258c%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff3ffe054f658198%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F22ze&layout=quote&locale=en_US&sdk=joey

Тэрбээр “МИАТ компани агаарын тээврийн карго ачааг тасралтгүй зохион байгуулахад анхаарч байгаа. Хэдийгээр карго ачаа зөөж байгаа ч гэсэн өчигдөр 34 иргэнээ авчирсан. Эдгээр иргэд нь эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, ар гэрийн гачигдалтай, санхүүгийн хүндрэлд орсон тул татан авах арга хэмжээг зохион байгууллаа” гэв. 

“Замын-Үүд боомтоор өдөртөө 50-60 тээврийн хэрэгсэл орж, гарч байгаа”

Мөн тэрбээр боомтуудын ачаа эргэлтийн талаар мэдээлэл өгсөн юм.

“Замын-Үүд боомтоор гарах болон нэвтрэх хөдөлгөөнийг эрчимжүүлж, өдөртөө 50-60 тээврийн хэрэгсэл орж, гарч байгаа. Эрээн боомт дээр түгжирсэн ачаа, барааг шуурхай нэвтрүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд санаачилгатай ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор өчигдөр шатахуун тээврийн 15 машиныг нэвтрүүлсэн. Шатахууны хангамжийн тогтовортой байдлыг хангахад анхаарч ажиллаж байгаа.

Мөн эрүүл мэндийн салбарт хэрэглэх тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэглэл гэх мэт ачааг Монгол Улсын хилээр шуурхай нэвтрүүлэх тал дээр анхаарч байгаа” хэмээн ярилаа

Boss
the authorBoss