Эдийн засаг

БНХАУ МОНГОЛООС АВАХ КОКСЫН ТАРИФЫГ БУУРУУЛНА

БНХАУ Монголоос авдаг коксын импортод ногдуулдаг татвараа 2021 онд хоёр дахин бууруулж, 2.5 хувь болгох гэж байгаа талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын хорооноос гаргасан мэдэгдэлд дурджээ.

Ингэснээр хоёр орны хоорондын коксын худалдаа эрчимжинэ гэж үзэж байна. Одоогоор БНХАУ-ын Шаньси, Хэбэй, Шандон, Хэнан мужид 4.3 метрийн коксын зуухнуудыг хаах шийдвэр гаргасны улмаас тус улсын дотоодын коксын нийлүүлэлт эрчтэй багасаад байгаа юм.

Жилийн статистикаар нь харвал БНХАУ Монголоос 2019 онд 142.6 мянган тонн кокс импортолсон байна. Энэ нь БНХАУ-ын коксын импортын 27.3 хувийг бүрдүүлжээ. Харин цар тахлын нөхцөл байдлаас болж энэ оны эхний 10 сард коксын нийлүүлэлт 6335 тонн болж буурсан байна.

Boss
the authorBoss