Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар салбартаа хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан зарим ажилтан, албан хаагчдыг Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон юм. Тэдний нэг бол Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн. Тэрбээр батламжаа гардаж авах үеэрээ “…Маш их баярлалаа. Эх орон дуудсан цагт бэлэн байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Т.Цэлмэг /Bossnews/
Boss