Арванхоёрдугаар сар гармагц“All I want for Christmas is you” хаа сайгүй эгшиглэж эхэлдэг. Алдарт дуучин Мэрайя Кэри анх 1994 онд уг уран бүтээлийг гаргасан бөгөөд тэр цагаас хойш бүх цаг үеийн шилдэг зул сарыг санагдуулдаг дуу байсаар байна. Тэр хэрээрээ ч ашиг орлогын их ундарга болдог аж. Тухайлбал, зөвхөн “All I want for Christmas is you” дуугаар Мэрайя Кэри жил бүр 2.6 сая ам.доллар, хамгийн багадаа 1.9 сая ам доллар олдог байна.
1994 оноос хойш 2017 он хүртэлх хугацаанд нийт 60 сая ам.долларыг олжээ. Мэрайя эри “All I want for Christmas is you” дууныхаа талаар “Эхэндээ энэ дуу маш их алдартай байсан. Аажимдаа харин нэр хүнд нь бага багаар унаж байна. Хүмүүс энэ дуутай хамт өсч, амьдралынхаа нэг хэсэг болгосон юм шиг санагддаг. Энэ нь Зул сарын баярыг маш ихээр хайрладаг надад бол маш бахархам зүйл билээ” хэмээн ярьжээ.
Уг уран бүтээл Австрали, Канад, Франц, Герман зэрэг оронд маш алдартай бөгөөд Мэрайя Кэриг олон улсад амжилттай таниулж чадсан билээ.
Мөн 2019 онд буюу уг дуу анхныхаа хувилбараас 25 жилийн дараа Billboard Hot 100-ийг анх удаа тэргүүлж, хэд хэдэн дээд амжилтыг эвдэж байлаа. Энэ үед тэрбээр уг уран бүтээлээ Канадын алдарт дуучин Жастин Биебэртэй хамтран шинэчилсэн хувилбараар үзэгчдэд хүргэсэн юм.
О.Ууган-Эрдэнэ /Bossnews/