улс төр

АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож, УИХ томилно

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналаар АТГ-ыг Ерөнхий сайд санал болгож, УИХ баталдаг  байхаар батлав.  Мөн тус газрын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх юм. Мөн АТГ нь  дэд даргатай байх бөгөөд “Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал  болгосноор  УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж өөрчлөн найруулав.  Уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.  

О.Ууган-Эрдэнэ /Bossnews/

Boss
the authorBoss