COVID-19 цар тахлын статистик мэдээллийн гол эх сурвалж болж буй Жон Хопкинсийн их сургууль Монгол Улсад коронавирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдлыг бүртгэсэн байна.
Энэ нь Эрүүл мэндийн яамнаас 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр мэдээлэл хийхдээ коронавирусийн халдварын дагалдах оноштой 76 настай иргэн нас барсныг мэдэгдсэн. “Тухайн иргэн цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь коронавирусийн халдвар” хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тухайн үед хэлж байв.
Талийгчийг мэргэжлийн байгууллагуудын хяналт дор, ар гэрийг нь зайнаас ажиглуулан чандарлаж, оршуулсан байна.
Т.Цэлмэг /Bossnews/