Цаг үе

Ажлаа хийх явцдаа халдвар авсан эмч ажилтнуудад ₮4 саяын дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажил үүргээ гүйцэтгэж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилчдын ар гэрт дөрвөн сая төгрөгийн мөнгөн дэмжлэг олгохыг үүрэг болгож, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдэхээр болжээ. Цаашдаа энэхүү санхүүгийн дэмжлэгийг үе шаттай нэмэхийг үүрэг болгосон байна.

Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтны тоо 60 гарсан гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн билээ. 

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss