Тусгай зориулалтаар 2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг Засгийн газраас тогтоосон байна. Ирэх жил угалз 100, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250, саарал чоно 35 хүртэл толгойг тус тус агнуулах аж. Мөн тул загас 540 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5,000 хүртэл толгойг барихыг зөвшөөрсөн байна. Энэ дагуу тусгай зориулалтын ан агнуурын эрхийг БОАЖЯ-наас олгож, энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэгч ТББ, орон нутгийн захиргаатай хамтран олгодог юм.
Т.Цэлмэг /Bossnews/
Boss