улс төр

Томчуудын мэндчилгээ…

Шинэ оны  босгон дээр төрийн өндөрлөгүүд, албан тушаалтнууд ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлдэг. Мэндчилгээн дотроо улс төрийн мессеж агуулдаг  болсон одоо цагт  томчуудын хэн  нь  юу хэлэв гэдэг анхаарал татах  болсон.  2020-2021 оны зааг дээр УИХ-ын дарга,  Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд,  Хотын дарга нарын дэвшүүлсэн  мэндчилгээнээс онцлох хэсгийг  нь хүргэе.  

Х.Баттулга:  Өрх бүрт ₮1 саяыг өгөх санаачилгыг дахин дэвшүүлж байна 

/Монгол Улсын Ерөнхийлөгч/

…Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна…

Г.Занданшатар : 2021.05 дугаар сард багтаан үлдсэн ахмадуудад ₮1 саяыг бэлнээр өгөхөөр ажиллаж байна 

 /УИХ-ын дарга/

…Өнгөрсөн жил УИХ 2020 онд 420 мянга гаруй ахмад настныхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан бөгөөд 2021 оны 5 дугаар сардаа багтаан үлдсэн ахмадууддаа нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байгаа…

У.Хүрэлсүх: Сайн чанарын вакциныг эх орондоо авчирна  

/Ерөнхий сайд/

…Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн, сайн чанарын вакциныг эх орондоо авчирч, ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм. Энэ ажил Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно гэдгийг ард иргэддээ хэлэхийг хүсэж байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж манай ард түмэн ярьдаг билээ…

Д.Сумъяабазар: Улаанбаатар төсвийн хувь биеэ даах  ёстой 

/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/

Сорилт бүхэн шийдлийг хайх боломжийг олгодог. Улаанбаатар хот төсөв, санхүүгийн хувьд бие даасан, хүчирхэг болох ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, ажлын байр бүтээгчдээ үнэлдэг, тусламж дэмжлэг байгаа онодог байх шийдлийг бид онилж байна.  

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss