Цаг үе

Өнөөдрөөс Цагаан давааны хогийн цэгийг нээжээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн хүсэлтээр Цагаан давааны хогийн цэгийг өнөөдрөөс нээж байгаа аж.  Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгөв.

2020.12.23-ны өдөр  Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээлэл  хийн тус хогийн цэгт коронавирусийн халдварын эерэг тохиолдол батлагдсаныг баталж байлаа.  

Харин өнгөрсөн хугацаанд Цагаан давааны  хогийн цэг дээр төвлөрүүлдэг байсан хог тээврийг  Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү шилжүүлээд байв.  

О.Ууган-Эрдэнэ /Bossnews/

Boss
the authorBoss