Нэгдүгээр сарын гурванд нийт 13 мянга 621 хүнд шинжилгээ хийхэд 23 хүнд “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 1286 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Хавдар судлалын үндэсний төв болон “Мөнххада” компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварын 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтан болон 12 дугаар сарын 20-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр иргэний шинжилгээний сорьцод “коронавирус”-ийн халдвар илэрчээ. Харин бусад кластер голомтод халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар дотоодын халдварын тоо 795 болоод байгаагаас 469 нь нийслэлд бүртгэгдээд байна. Оны эхний гурван өдөр “коронавирус”-ийн халдварын 50 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Т.Цэлмэг /Bossnews/