нийгэм

ХӨЛӨНБУЙР АЙМГИЙН ХАЙЛААР ДҮҮРЭГТЭЙ БОЛОВСРОЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүргийн намын хорооны Тамгын газрын дарга Вэнь Жиньминь тэргүүтэй удирдлагууд өнөөдөр /2023.08.08/ Сонгинохайрхан дүүрэгт айлчиллаа. Айлчлалын хүрээнд Хайлаар дүүргийн намын хорооны Тамгын газрын дарга Вэнь Жиньминь арилжаа наймаа, нийгэм соёл, боловсролын салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд илэрхийллээ. Мөн уулзалтаар хоёр дүүргийн боловсрол, аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, илүү өргөжүүлэх боломжтой талаар санал солилцов. Сонгинохайрхан, Хайлаар дүүргийн хамтын ажиллагаа 11 дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд хоёр талын төлөөлөгчид үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форумд оролцохоос гадна Хайлаар дүүргийн монгол бага, дунд сургуультай хамтран багш, сурагч солилцоо явуулан туршлага судалсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүрэгт бүтээгдэхүүн худалдаалах “Сонгинохайрханд үйлдвэрлэв” төвтэй болсон зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.

Boss
the authorBoss