Сонгинохайрхан дүүрэг, Энхтайваны өргөн чөлөөний 12, 13, 14, 15, 16 дугаар хороодоор дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа тэргүүтэй Захирагчийн ажлын албаны удирдлагууд өнөөдөр /2023.08.03/ ажиллалаа. Өнөөдрийн уулзалтаар, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Энхтайваны өргөн чөлөө буюу 1 дүгээр хорооллын явган хүний замыг тохижуулах шийдэлд хүрээд байна. Тухайлбал, Саппорогоос 32 дугаар байрны автобусны буудал хүртэлх явган хүний замыг дугуйн зам, явган зам, туслах зам, ногоон байгууламжтайгаар нөхөн сэргээж, тохижуулах зураг төслийн ажил дууссан.Өнгөрсөн хугацаанд тухайн хэсэгт байсан 80 гаруй зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлснөөр ийнхүү нөхөн сэргээх, тохижуулах ажил эхлэх боломж бүрдэж байна.