нийгэм

БАГШ НАРЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.08.01/ боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдаж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа. Мөн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сургууль, цэцэрлэгийн гадна болон дотоод орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах зэрэг ажлыг үүрэг болголоо. Хурлаар:- 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатанд эрчимжүүлэн ажиллах- Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах- Авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн буюу бүтэн хааж хийгдэж байгаа зам засварын ажлуудыг хөдөлгөөний ачаалал эхлэхээс өмнө гүйцэтгэж дуусгахаар ажлаа зохион байгуулах- Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сургууль, цэцэрлэгийн гадна болон дотоод орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулах- “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ын бэлтгэлийг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зохион байгуулалтын ажлыг онцгой анхаарч ажиллах зэрэг үүргийг өглөө.

Boss
the authorBoss