нийгэм

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 5 БАЙРШИЛД ХҮНСНИЙ НОГООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн нийт 5 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.Өргөтгөсөн худалдааны хүрээнд эх орны хөрсөнд ургасан, гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногоог дундын зуучлалгүйгээр худалдан борлуулах ажлыг зохион байгуулан, холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллаж байна. Мөн дүүргийн нэгдүгээр хорооллын арын зам дагуух Өнөр бүсийн бүтээн байгуулалтын талбайд “НАМРЫН ӨНГӨ-2023” нэгдсэн арга хэмжээ 8 дугаар сарын 26-ны өдрийг дуустал зохион байгуулагдаж буй. Уг арга хэмжээнд дүүргийн 10 гаруй тариаланчид хүнсний ногоо, жимс худалдаалж байна.Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулагдаж буй өргөтгөсөн худалдааны байршил:- 8 дугаар хорооны замын урд- 13 дугаар хорооны зам дагуу- 22, 34 дүгээр хороо Орбитын тойрог- 9 дүгээр хороо Баруунбаян уул 16 дугаар гудамжны зам дагуу- 19 дүгээр хороо, миний дэлгүүрийн баруун талд, тус тус газар 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өргөтгөсөн худалдаа үргэлжилнэ. Иргэд тариаланчид өөрсдийн тариалсан шинэ ургацын ногоог худалдаалах хүсэлтэй бол дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан хамтрахад нээлттэй.

Boss
the authorBoss