Баримт 2: “Дархан дулааны сүлжээ”-ний захирал Д.Гантуул шинэ оны өмнөхөн 180 саяар жийп авчээ
“Төрийн мөнгө уйлдаггүй нь сайхан” гэх үг бий. Энэ үгийг төрийн албаны дарга нар өөрсдөө хэлц үг болтол нь хэвшүүлсэн. Тэдний тансаглал, төсвийн үрэлгэн байдал хэрээс хэтэрч, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгадаг гажиг байдал улам цэцэглэсээр байна. Үүний нэг жишээ бол “Дархан дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн захирал Д.Гантуул юм.
Захирал Д.Гантуул шинэ оны өмнөхөн “LC 200 GXR” маркийн том оврын жийп машин худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, төлбөрийг арав хүрэхгүй хоногийн дотор хувааж “Таванбогд” компани руу шилжүүлсэн байна.
Нийт 180,000,000 /зуун наян сая/ төгрөгөөр тансаг жийп автомашин авах гэрээг тэрбээр Таванбогд ХХК-тай 2020.12.21-ний өдөр байгуулж, улмаар төлбөрийг нь 31-ний дотор буюу шинэ он гарахаас өмнө төлж барагдуулсан баримт байна.
Эндээс харахад төрийн сан хаагдаж, төрийн байгууллагууд болон төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн дансан дахь үлдэгдэл мөнгө буцаад Сангийн яам руу татагдахаас өмнө амжиж тэрбээр унаагаа сольж, тансаг жийп худалдан авсан нь энэ бололтой.
“Дархан дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани тийм өндөр ашигтай ажилладаг компани мөн үү. Улс даяараа жирийн ард иргэд, ажил олгогчид, бизнес эрхлэгчид уутаа гөвж байхад төрийн өмчит компанийн дарга нар ийм ичгүүр сонжуургүй үйлдэл гаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр тансагласаар байгаад хэн хариуцлага тооцох вэ? Татварын ерөнхий газрын мэдээллээс харвал Дархан дулааны сүлжээ төрийн өмчит компани 2019 онд улсад 650 гаруй сая төгрөгийн татвар төлсөн байна.
Гэтэл тус компанийн захирал улсад төлдөг татварынхаа гуравны нэгтэй тэнцэхүйц шахуу үнээр тансаг машин авч унаж, цадиггүй аашилж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Дархан-Уул аймгийн Засаг дарга Азжаргал та анзаарч байна уу.
Дарга бүхэн тансаг жийп авч унах мөнгө энэ улсад чинь байгаа юм бол цар тахлын нөлөөгөөр ажилгүй болсон иргэдээ, галын шугаман дээр нойр хоолгүй унаж цуцталаа ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчдадаа, бизнесээ алдаж, дампуураад байгаа хувийн хэвшлийнхнээ дэмжээч Ерөнхий сайд аа!!!
Т.Цэлмэг /Bossnews/
9 Comments
Comments are closed.
УЛААНБААТАРЫНХАН ДАНДАА ТАНСАГЛАНА ГЭЖ ЮУ БАЙДЫН, ДАРХАНД ГАНЦ ЖИЙП НЭМЭГДЭЭЛ БИЗ
ХУВЬДАА АВААГҮЙЛ БОЛ БОЛООШД
ooriinhoo ner deer shiljuulj awsan zuil haragdahgui l bn shd kampanii omch l bn buh darga ner baiguulgiinhaa ner deer jeep joloichtoi l baidag bizd yun sur ym yridiin hodoo oron nutag gehr jeep unaj bhgui yu
Дарханд хийсэн юмтай байгуулага авсан дээр дараагийнхаа даргад өгөө л явна биз .Энэ ямар авч явах биш.
хууль ном журмаараа л батлуулаад л авсан биз. шууд дураараа авна гэж байхгүй ээ. жаахан хууль ном үзчээд бичээч.төрийн сан татдаг ч гэх шиг.
Арайчдээ ер сайд эрчим хуч сайд нь мэддэггуйн бхдаа
Жийп уналаа гээд юу нь сайхан байна. Засгийн мөнгө идээд л новш нууд
Ногоо торийн омчит компаниуд очноон алдагдалтай ор толбороо толохгуй ор ширтэй бж тансаглалаа болино гэсэн яаваа . Торийн омчийн хороо нь яам тамга нь зовшоороод энуу
Эрдэнэтийн дарга нар 7 тэрбумаар машин авч 50 саяаар массажны сандал авч байхад яадгийм барьцаж авнаа