НХЖОНАБА-ны дарга Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээллийг хүргэсэн юм. Цар тахлын үеэр олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулах зөрчил гарч байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр төрийн ордны орчимд жижиг дунд худалдаа эрхлэгч нарын төлөөлөл болох 25 орчим иргэн цугларч жагсаал хийсэн байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан хийхийг хориглосон байгаа. Хязгаарлалтын үед зөрчил гаргасан иргэдийг зөрчлийн хуулиар хариуцлага тооцсон. Энэ хугацаанд 55 иргэнийг нийт 28.9 сая төгрөгөөр торгосон, зургаан иргэнийг шүүхээр баривчилсан гэлээ.
Г.Баяр /Bossnews/
Boss