Бүх автобус, таксинд QR код байршуулж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянаж эхэлжээ
Boss2021-01-17
posted on
Өнөөдөр өглөө нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 635 автобус, 432 такси гарсан байна. Нийтийн тээврийн нийт 97 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн автобус иргэдэд үйлчилж буй бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн байдлаар 18330 зорчигч тээвэрлэсэн байна. Мөн өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус болон таксинд QR код байршуулсан бөгөөд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх боломжтой болж байна.
Г.Баяр /Bossnews/
Boss