МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг тодруулж, түүний дараа Бага хурлаар хэлэлцүүлэх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын дарга У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг Удирдах зөвлөлд санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.
Дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэж МАН өчигдөр шөнө дөлөөр хуралдсан бөгөөд Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар, Н.Энхболд нарын нэрс яригдсан байна. Ингээд Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдаар томилох дээр олонх нь санал нэгдсэн байна. Түүнийг нь Удирдах зөвлөлийн гишүүд ч дэмжиж, одоо Бага хурлаар хэлэлцүүлэх юм.
Т.Цэлмэг /Bossnews/
Tags:Онцлох
Boss