Шинэ Засгийн газрын тэргүүнээр ажиллах нь тодорхой болоод буй Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. Түүний өөрийнх нь жилийн орлого 233 сая 526 мянган төгрөг бөгөөд, гэр бүлийнх нь орого 14.4 сая төгрөг аж. Мөн тэрбээр Херо энтертайнмент групп ХХК-ийн 50 хувь, Хүлэг контент ХХК-г 100 хувь эзэмшдэг байна.
Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Өөрийн орлого: 233 сая 526 мянган төгрөг /жилийн/
Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 14 сая 400 мянга
Орон сууц, барилга байгууламж: Нийт 244 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1,
Тээврийн хэрэгсэл: 28 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Highlander- 1
Мал, аж ахуй: 100 сая 460 мянган төгрөгөөр үнэлэгдэх Хурдан удмын адуу-5, Адуу-17, Үхэр-69, Хонь-124, Ямаа-163
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 60 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй
Хадгаламж, дансны үлдэгдэл:
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 100 сая 630 мянган төгрөг
Авлага: 0
Анх авсан зээлийн хэмжээ: 0
Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: Эрх-2
О.Ууган-Эрдэнэ /Bossnews/