Цаг үе

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны хоёр хэсэгт хязгаарлалт хийлээ

Өнөөдөр нийт 16 хүнд халдвар илэрснээс 9 нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших нийтийн байрны оршин суугчид байгаа юм.

Хоёрдугаар хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахалын голомтлон тархах нөхцөл байдал үүссэн тул өнөө өглөө 06:00 цагаас маргааш 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох БЗД-ийн засаг даргын А/18 дугаартай захирамж гарчээ.

Энэ дагуу хамгаалалтыг авлаа гэж БЗД-ээс мэдээлэв.

Г.Баяр /Bossnews/

Boss
the authorBoss