Uncategorizedулс төр

Г.Амартүвшин: Банкуудыг “байранд нь тавих” гэсний төлөө надруу дайрч байна

УИХ-ын  гишүүн  Г.Амартүвшин, Х.Ганхуяг,  Г.Дамдинням нартай холбоотой Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбумын  хөнгөлөлттэй зээлийн асуудал сүүлийн үед  олны анхаарлыг татаад буй. 

Гишүүн Г.Амартүвшин  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа Х.Ганхуяг,  Г.Дамдинням  нарт тус банкнаас зээл өгөх шийдвэрт гарын үсэг зурж, ажлаа өгснийхөө дараа мөнгийг шилжүүлүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.  Тэгвэл энэ талаар УИХ-ын  гишүүн  Г.Амартүвшин  хэлэхдээ Банкны тухай хуулийн төслийг ахлаад,  банкны эздийн хувь  эзэмшлийг  багасгаж,  зээлийн хүүг бууруулах гэж буйтай нь  холбогдуулан  ирж буй дайралт  хэмээв.  Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хуулийн төслийн ач холбогдол  маш  тодорхой. Арилжааны банкуудын эзэмшлийн төвлөрлийг бууруулахад  чиглэж байгаа.  Яг өнөөдрйин  байдлыг  харахаар нэг  банкинд нэг хүний эзэмших хувийн хэмжээ маш өндөр. Нэг банкны 80-94 хувийг нь ганц хүн  эзэмшиж яваа жишээ олон. Гэтэл монголчууд бүгдээрээ банкинд данстай. Хоёр сая иргэн зээлтэй. Зээлийн  хүү,  шимтгэл гэх мэтээр  янз бүрийн байдлаар  банкуудад  орлого оруулдаг. Гэсэн хэр  нь  банкны үйл  ажиллагаанд ямар  ч хяналт  байдаггүй. Банкуудыг  байранд  нь тавь, зээлийн  хүүг  бууруул, жижиг  дунд бизнесээ дэмжээрэй гэж хүссэн”  гэв.  Мөн тэрбээр  арилжааны банкны эздэд  хандан  “Над руу дайрч цаг зав, мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэв.    

Т.Цэлмэг  /Bossnews/

Boss
the authorBoss