Цаг үе

СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН ХУГАЦААНД 127 ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.16-ны байдлаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.  Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11183  хүнд шинжилгээ хийхэд 127 сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн 127 тохиолдлын 126 нь Улаанбаатар хотод, нэг тохиолдолд нь Улаанбаатараас Архангай аймагт очсон хүнээс халдвар илэрчээ.

Задалбал өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас 123 нь илэрч, дөрвөн тохиолдлын хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 4210 болсон байна.

Улаанбаатар хотод нийт кластер өвчлөлийн тоо 3329, аймаг орон нутаг бүртгэгдсэн өвчлөл 349 болжээ.  Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 3083 болсон байна. Нийт халдвар авсан хүний 73 хувь нь эмчлэгдэн, эдгэрээд байгаа аж. Одоо ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 1084 хүн эмчлэгдэж байгаагаас 917 хүний биеийн байдал хөнгөн, 89 хүн хүндэвтэр, таван  хүн хүнд, гурван хүн нэн хүнд байдалтай байгаа юм байна. 

Халдварын идэвхжил өндөр байгаа нь энэ үед хувь хүн, иргэн бүр нийгмийн харилцаа, хөдөлгөөнөө аль болох багасгаж, өөрийгөө болон бусдад халдвар тараахгүй байх дэглэмээ сайтар барихыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. 

О. Ууган-Эрдэнэ \bossnews\

Boss
the authorBoss