улс төр

Наймаачин, хулгайчаараа дуудалцсан Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар уучлалт гуйжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нарын дунд ширүүн маргаан болж, эцэстээ асуудлаас ангид хэрүүл болон хувирсан юм. Уг ажлын хэсэгт Ж.Ганбаатар гишүүн орох гэснээс болж уг маргаан дэгдсэн юм. УИХ-ын гишүүд орох шаардлагагүй гэсэн байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлсэн бол гишүүн Ж.Ганбаатар ажлын хэсэг орох саналтай байлаа. Хоёр гишүүний эсрэг тэсрэг байр суурь хоорондоо маргалдаж, улмаар барцалдаанд хүргэсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Надад итгэхгүй байна уу. Би хөндлөнгийн хяналт хийнэ” гэсэнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хүний тухай яриагүй байна. Хуулиа барих ёстой. Найзан дундаа ярьж болохгүй.  Чи ганцаараа мөнгөтэй юу, наймаачин хулгайч хуцаад байгаарай. Чи мөнгөөр юм хийдэг.” хэмээн маргаан үргэлжилсэн.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн нүүр хуудсандаа энэ талаар “Шүүхийн хуулийн шинэтгэл улс төрчдийн “хонгилын шүүх”-ийг нураахын тулд хийгдсэн. Нэг улс төрчийн гараас хэд хэдэн улс төрч эсхүл “хөрөнгөлөг бизнэсмэн” нөхрийн гарт шилжүүлэхийн тулд Шүүхийн хуулийг батлаагүй! Хууль, зарчмынхаа төлөө хатуу зогсох болно” хэмээн мэдэгдсэн юм. Харин өнөөдөр хоёр гишүүн бие биенээсээ болон Байнгын хорооны гишүүдээс уучлалт гуйж, улмаар хэлсэн үгнүүдээ залруулжээ.

Boss
the authorBoss

5 Comments

Comments are closed.