ОнцлохЦаг үе

Иргэдийн сугалааг шударгаар шалгаруулаагүй байх магадлалтай “Эгнэшгүй Их” ХХК-ийг шалгаж эхэллээ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-д заасан эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгодог. Тус яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон “Эгнэшгүй Их” ХХК 2021 оны 04-р сарын 15-ны өдөр Тв9 телевизээр олон нийтийн дунд зохион байгуулсан сугалаат нэвтрүүлгийн үеэр хууль тогтоомж зөрчсөн, иргэдийн эрх ашгийг хохироосон, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэн ирүүлсэн материалаасаа зөрүүтэй үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн байж болзошгүй үйлдэл гарсан тул тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу нягтлан шалгаж байна. “Эгнэшгүй Их” ХХК-ний үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүй мэдээллийг тус яамнаас Эрүүгийн цагдаагийн газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газарт хүргүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Эх сурвалж: Сангийн яам

Boss
the authorBoss