Uncategorizedулс төр

Д.Нанзаддорж Цэцийг бойкотлож, Ерөнхийлөгчид “өрөө төллөө”

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх маргааныг яг одоо хэлэлцэж буй. Өглөө 08:30-д хуралдах товтой байсан Цэцийн дунд суудлын хуралдаан цагтаа эхлээгүй бөгөөд шалтгаан нь Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд ирээгүй юм. Арга буюу уг асуудлыг хэлэлцэх дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг өөрчилж, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг оруулан  үдээс хойш  хуралдаан  эхэлсэн   байна.

 Үндсэн хуулийн цэцийн түүхэнд Цэцийн гишүүн хуралдаанаа бойкотлож байсан удаагүй бөгөөд Д.Нанзаддорж анхны тохиолдол  болж байгааг зарим хэвлэл мэдээлж эхэллээ. Мөн  Д.Нанзаддоржид “бойкот захиалагч” одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хэмээн харагдаж байна. Учир нь Д.Нанзаддоржийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөгөөд тэрбээр 2018 оны тавдугаар сарын 24-нд уг албан тушаалд томилогдсон юм. Харин өнөөдөр  тэрбээр  дээрээ хөх тэнгэрээс  өөр  “эзэн”-гүй,  халдашгүй бүрэн  эрхтэй төрийн  өндөр албан тушаалд томилуулж өгсөн  Ерөнхийлөгч Х.Баттулгад “өрөө төллөө”. 

Г.Баяр \Bossnews\

Boss
the authorBoss