Uncategorizedулс төр

Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж ҮХЦ үзлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж өндөрлөлөө. Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна.Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм. УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр 15.00 цагаас Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Хуралдаанаас УИХ Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Тиймээс Одоо Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногт авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болно. Харин гишүүдийн олонх эс дэмжвэл Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг дахин хэлэлцэнэ” гэлээ.

Boss
the authorBoss

91 Comments

Comments are closed.