Эдийн засаг

Тяньжин дээр тээврийн чингэлэг саатаж байгаа нь автомашины үнэ өсөхөд нөлөөлж байна

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, дэлхийн улс орнууд хилийн боомтууд дахь хяналтаа чангатгаснаас үүдэн гадаад худалдааны ачаа эргэлт удааширч байна. 

Энэ нь манай улсад ч нөлөөлж буй бөгөөд улсын урд, хойд хил дээр олон тооны чингэлэг, ачааны машины дараалал үүссэн. Тэр тусмаа БНХАУ-ын Тяньжин боомт дээр АНУ, БНСУ, БНТУ болон Азийн орнуудаас манай улс руу импортолдог бараа бүтээгдэхүүнүүд овоорсныг эх сурвалж хэлж байна. Одоогийн байдлаар 4000 гаруй чингэлэг Тяньжин боомт дээр байгаа аж. Манай улсыг зорих ачаа тээвэр удааширч буй шалтгааныг “БНХАУ-ын экспорт нэмэгдсэн, эдийн засаг нь эргээд сэргэсэн тул галт тэрэгний эрэлт нэмэгдсэнээс тээвэрлэлт саатсан” гэж манай талд албан бусаар мэдээлсэн байна.

Гадаад худалдаа эрхлэгчид чингэлгийг түрээсэлж ашигладаг тул зардал гарсаар байна. Энэ нь барааны үнийг өсгөлөө. Тухайлбал, Монголд суудлын болон жижиг оврын ачааны автомашины үнэ өссөн бөгөөд эрэлт их байгааг бизнес эрхлэгчид хэлж байгаа юм. Гэвч хилээр орж ирэх автомашины тоо буурсан, Да хүрээ, 1000 машин… зэрэг төвлөрсөн авто худалдаалын захуудаар зарагдаж буй автомашинууд дийлэнх нь дотоодод явж байсан автомашин юм. 

Г.Баяр \Bossnews\

Boss
the authorBoss