Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг “Хөшигийн хөндий” олон улсын нисэх буудлын захирлаар томилсон байна. Уг нисэх буудал нь өнгөрсөн сараас ашиглалтад орсон бөгөөд, орон нутгийн болон олон чанартай нислэгүүдийг хийж эхэлсэн. УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар ажиллаж байхад зөвлөх хийж байсан билээ.
Г.Баяр /Bossnews/
Tags:Онцлох
Boss