ОнцлохЦаг үе

БАРИМТ: “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал М.Түмэнжаргал хууль зөрчин өөртөө урамшуулал авчээ

Эрчим хүчний салбарын ойрын болон хэтийн хөгжлийн судалгаа хийх, эрчим хүчний  байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, норм, норматив, стандартыг боловсронгуй болгох, эрчим хүчний хэмнэлтийн менежмент, инноваци нэвтрүүлэх чиг үүрэгтэй “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал М.Түмэнжаргал хууль зөрчин өөртөө урамшуулал авчээ.

Тодруулбал, Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалтгалтаар “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал М.Түмэнжаргал нь 2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргатай хийсэн контрактын гэрээний 4.2 заалтыг зөрчиж, өөртөө 27.9 сая төгрөгийн цалин урамшил олгосон байгааг аудитын тайланд дурдсан байна. 

Мөн эрчим хүчний салбарын стандарт орчуулах 41.0 сая төгрөгийн тендерийг цахимаар зарлаагүй бөгөөд худалдан авалтын төлөвлөгөөнд тусгаагүй ЗӨРЧИЛ илэрсэн байна. Үүнээс гадна 2020 онд Эрчим хүчний яамны сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын хэрэгцээнд 15.2 сая төгрөгийн шатахууны, конторын үйлчилгээний зардал буюу цайны зардал 6.9 сая төгрөгийг зарцуулсан тул Үндэсний аудитын газраас албан шаардлага хүргүүлсэн байна. 

Г.Баяр |bossnews.mn|

Boss
the authorBoss