нийгэм

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын явуулын цэг ажиллаж эхэлнэ

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн хэлэхдээ: “Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц 21.353 тонн байна. Өнөөдрийн байдлаар нийт 611 сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг ажиллаж байна. Энэ долоо хоногоос эхлээд Сар шинийн баярын өдрүүдийг дуустал сайжруулсан шахмал түлшний борлуулалтын байнгын цэг байхгүй, өндөрлөг газар, алслагдмал газар явуулын цэг ажиллаж эхэлнэ. МУ-н Шадар сайдын 2021 оны 12-р сарын 31-ний 142 тоот тушаалаар өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналт шалгалтын хүрээнд 1-р сарын 7-9-ны хооронд МХЕГ, НМХГ, Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ. НМХГ-аас дүгнэлтийг гаргахаар нэгтгэж байна. Зөрчил мэдээллийн тусгай дугаар болох 102 дугаарын утсанд 12-р сарын 20-ноос хойш түүхий нүүрс түлсэн байх магадлалтай гэх 38 дуудлага ирснээс гурван зөрчил илэрч, зөрчлийн арга хэмжээ авлаа. Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын зууханд байрлуулсан шүүлтүүрний хэвийн ажиллагаанд хяналт тавьж, хэмжилт хийх ажлыг зохион байгуулсан. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь “Жайка” ОУ-ын байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг нэг томоохон төсөл нь Автотээврийн хэрэгслийг хөдөлгөөн дунд нь бохирдлыг хэмжиж , хоруу чанарыг нь тодорхойлох төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн долоо хоногт төлөөллүүд ирэн, өнөөдрөөс эхлэн уг ажлын хэрэгжилт эхэлж байна.

Boss
the authorBoss